Хятад хөнгөн атлетикаар 53 эрх авчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Хятад хөнгөн атлетикаар 53 эрх авчээ

Дөрвөн жилийн өмнө зуны олимпийн наадмыг хүлээн авч байсан Хятад улс Лондонгийн олимпийн хөнгөн атлетикийн төрөлд 53 тамирчнаа сойх эрх авсан бөгөөд найман төрөлд медаль хүртэх боломжтой хэмээн БНХАУ-ын Хөнгөн атлетикийн холбооноос мэдэгджээ. Тус холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Хятадын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фен Шу Юн “Хятадын нийт 53 тамирчин хөнгөн атлетикийн төрөлд оролцохоор эрхээ авлаа. Үүний 27 нь эрэгтэй, 26 нь эмэгтэй бөгөөд нийт 28 төрөл, зайд өрсөлдөнө” гэсэн байна.

Хэдийгээр Хятадын хөнгөн атлетикчид олимпийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлаагүй байгаа ч саадтай гүйлтийн төрөлд өрсөлдөх Лью Сьян тус багийн супер од юм. Гэмтлийн улмаас Бээжингийн олимпийн наадмыг орхихоос өөр аргагүйд хүрсэн тэрбээр Лондонгийн олимпод бүх анхаарлаа хандуулж буй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж