Ливид мөргөлдөөн гарч, 105 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Ливид мөргөлдөөн гарч, 105 хүн амь үрэгдэв

Ливийн овог аймгуудын хооронд өнгөрсөн даваа гаригаас хойш мөргөлдөөн гараад байгаа ажээ. Сүүлд гарсан мөргөлдөөний улмаас Ливийн баруун хэсэгт 105 хүн нас барж, ойролцоогоор 500 хүн гэмтэж бэртжээ. Өнгөрсөн даваа гаригт гарсан мөргөөлдөөний дараагаар Засгийн газар Ливийн уулархаг бүсүүдэд цэргүүдийг тархаан байршуулсан байна. Энэхүү мөргөлдөөн Ливийн Зинтан, Мизда, Шэгаяга зэрэг хотууд болон нийслэл Триполигоос 150,000 метрийн зайд орших хотуудад гараад байгаа юм байна. Мөргөлдөөн голдуу Зинтан хотын овгийн дайчид болон Мизда хотын  “Гунтрара” овог,  Шэгаяга хотын “Машашяа” овгуудын  хооронд болж байгаа ажээ. Сүүлд гарсан мөргөлдөөн Зинтан хотын нэг дайчны үхлээр эхэлсэн байна. Зинтаны дайчид үүнд “Машашяа” овгийнхныг буруутгасан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж