Фрэнк Лампард 34 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Фрэнк Лампард 34 нас хүрчээ

Английн хөлбөмбөгийн Челси клубын хагас хамгаалагч Фрэнк Лампард 34 нас хүрчээ. Евро 2012-оос сугарч үлдсэний дараа тэрбээр Италийн эрэг дээр үзэсгэлэнт сүйт бүсгүйтээ амарсан аж. Хос хоёр өнгөрсөн онд сүй тавьснаа зарлаж байсан билээ. Харин хөлбөмбөгчний төрсөн өдрөөр тэд Английн хамгийн том морин уралдааныг үзэж баясчээ. Фрэнкийг Их Британийн хатан хаан II Элизаветагийн угсаа залгамжилсны 60 жилийн ой буюу алмазан ойд зориулсан “Royal Ascot” морин уралдаанд ТВ-ийн хөтлөгч сүйт бүсгүйтэйгээ хамт очиход уралдаанчид талархан угтаж авчээ. Харин Фрэнкийг морин уралдааны үеэр хөлбөмбөгөө мартсан мэт явааг харсан бол шүтэн бишрэгчид нь гомдох байсан биз ээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж