Францад Фонтебло ордон доторх нийтийн ариун цэврийн өрөөнөөс үсний хатгуур олдсоныг мэргэжилтнүүд Генрих II вангийн гэргий, Екатерина Медичи хатан хааных болов уу гэж таамаглаж байна.
Медичийн гоёл нийтийн өрөөг сэргээн засварлалтад бэлтгэж байх үеэр олджээ. Ажилчид хатгуурыг анхааралтай үзэхэд түүн дээр “C” гэсэн үсэг байсан нь Медичигийн нэрийн эхний үсэг юм (Catherine de Medicis). Шинжээчдийн таамаглалыг мөн гоёлыг урласан өнгөний шийдэл давхар баталж байгаа юм. Энд Францын хатан хааны их таалдаг байсан цагаан, ногоон өнгийг ашиглажээ.
Нийтийн “ОО”-д хатгуур хэрхэн “заларсан” нь тодорхойгүй байна. Түүнийг шилтгээнээс хулгайлчихаад гэмт этгээд санаатай буюу санаандгүй орхисон болов уу гэсэн санал дэвшүүлж байна. Цаашид хатгуурыг хэрхэх талаар ч шийд алга.
Екатерина Медичи 1519 оны 4 сарын 13-нд Флоренцид төрсөн. 14 настайдаа Францын ирээдүйн ван Генрих де Валуагийн сүйт бүсгүй болж, улмаар 1533 онд хуримласан юм. 1547 оны 3 сард Генрих бээр хаан ширээнд заларч Екатерина Францын хатан хаан болсон билээ.