The Tribune сонинд бичсэнээр үүний зэрэгцээ Дээд шүүх Гиланийг депутатын эрхийг цуцалсан байна. Шүүгчид тус орны ерөнхийлөгч Асиф Али Зардарид “шинэ ерөнхий сайдыг сонгохыг тушаажээ.
Гилани найз бөгөөд хамтран зүтгэгч ерөнхийлөгч нарын авлигын холбоог мөрдөн судалж байсан Швейцарийн мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаас татгалзсан аж.
Үүнээс үүдэн дөрөвдүгээр сарын 26-нд шүүх түүнийг шүүхэд хүндэтгэлтэй хандаагүй гэж үзсэн. Пакистаны шүүх ерөнхий сайдад ерөнхийлөгчийн талаар мэдээлэл өгөхийг үүрэгдсэн юм.
Авлигын хэрэгт сэжиглэгдсэн Зардари ерөнхийлөгчийн бүрэн эрх хүчин төгөлдөр байгаа учраас Гилани Швейцарийн мөрдөн байцаагч нартай хамтран ажиллаагүй гэж мэдэгдсэн ч шүүгчид уг тайлбарыг нь хүлээн аваагүй байна.
Пакистанд одоо парламентын ээлжит бус сонгууль зарлагдаж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.