Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Хоосон завь

Зэнгийн агуу мастеруудын нэг Ринзай (Лин Чи): “Би залуудаа завиар явах их дуртай байв. Надад нэг жижигхэн завь байсан тул би нууранд ганцаараа явах боломжтой байлаа. Нууранд би хэд л бол хэдэн цагаар байдаг байв. Нэг сайхан үдэш завин дээрээ, нүдээ аниад бясалгаж байхад минь энэ явдал тохиолдсон юм. Нэг хоосон завь урсгал даган хөвж ирээд миний завийг мөргөв. Нүдээ аньсан байсан тул би “Завьтай хүн ирээд миний завийг мөргөчихлөө” гэж бодоод уур хүрлээ. Нүдээ нээгээд би уурандаа тэр хүнд юм хэлэх гэтэл завь хоосон байх нь тэр. Тэр завь урсгал даган хөвж ирээд миний завийг мөргөчихсөн ажээ. Тиймээс надад яах ч арга байсангүй. Хоосон завинд уураа гаргах арга байсангүй. Би нүдээ анилаа. Уурласан хэвээр, уур тэндээ байгаад байдаг, гаргах арга байдаггүй, нүдээ аниад л буцаж эргээд, уурласан хэвээр цааш хөвлөө. Яг тэр хоосон завь л надад ухаарал өгсөн юм. Тэр нам гүмхэн үдэш би өөрийнхөө доторх тэр газарт ирсэн. Тэр хоосон завь миний багш болсон билээ. Одоо хэн нэг нь ирээд намайг доромжилвол би инээгээд “Энэ завь бас хоосон” гэж хэлээд нүдээ анин өөрийнхөө дотор тал руу орно” гэж ярьсан гэдэг.

http://itgelzutgel.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж