Кирсан Илюмжинов Болгарт бизнесээ өргөтгөв

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Кирсан Илюмжинов Болгарт бизнесээ өргөтгөв

Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Болгарын “Petrol” гэх шатахуун түгээгүүрийн сүлжээний хяналтын багцыг (52,5 хувь)  авсан тухай “Agence France-Presse” мэдээлжээ. Наймааг Илюмжиновын мэдлийн “Credit Mediterranean” бүтцээр дамжуулан хийжээ.

Илюмжинов Оросын хоёр бизнесменээс хувьцаа авчээ. Тэрээр Денис Ершоваас хувьцааны 47,5 хувийг, Александр Мельникаас таван хувийг нь авсан байна. Хувьцааны үлдсэн 47,5 хувь нь болгар бизнесмен Митко Сабаевынх ажээ. Наймааны үнийн талаар мэдээлээгүй байна.

“Petrol” өмнө нь Болгоарын нефтийн бүтээгдэхүүний бөөний худалдааны монополист байгаад 1999 онд хувьчлагдсан, 380 шатахуун түгээгүүрийн станц, боомтууд дахь нефтийн гурван том цогцолбортой.

1993- 2010 онд Халимагийн ерөнхийлөгч байсан Кирсан Илюмжинов металлын цутгамал үйлдвэрлэх “Вель” гэсэн компанитай байгаад 2010 онд дампуурчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж