Эвслийн тохиролцоо удааширч байна

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Эвслийн тохиролцоо удааширч байна

Грекийн эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр долоо хоногийн эцэс хүртэл үргэлжлэх бололтой байна. Энэ тухай Зүүний ардчилсан хүчний лидер Фотис Кувелис социалист Эвангелос Венизелостой хэлэлцээр хийсний дараа мэдэгдсэн байна. Тус нам “Шинэ ардчилал” ба ПАСОК намын эвсэлд нийлэхэд бэлэн гэнэ. Гэхдээ Грекийг аврах асуудал “зөөлөрсөн” тохиолдолд гэж тодотгожээ.

Парламентад 70 суудалтай Зүүний  радикалууд уг эвсэлд оролцохоос эрс татгалзлаа. “Ямар ч Засгийн газрыг байгуулсан бид амгалан тайван байхыг хүснэ. Хүмүүс аз жаргалтай байгаасай гэж бид хүснэ” хэмээн тэдний төлөөлөгч ярьжээ.

“Шинэ ардчилал, ПАСОК, Зүүний ардчилагчид эвсэл байгуулах бололтой. Хэрэв бүгд эвсэлд оролцоно гэвэл сайн биз” хэмээн хэлэлцээрт оролцогсод ярьж байна. Ийм эвсэл байгуулагдвал тэд 300 мандаттай парламентад 179 суудалтай болох юм.   

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж