БСШУЯ-нд санал хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

БСШУЯ-нд санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч эрдэмтэн, судлаачидтай хийсэн уулзалт, зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтийг үндэслэн Бурхан Халдун уул болон төрийн тахилгат бусад уулс, түүний ойр орчмын газруудад археологийн хайгуул, малтлага, судалгааны ажил хийх зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, чиглэл авсны дагуу зохих зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэнийг ЕТГ-ын дарга Д.Дорлигжав, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярт уламжилжээ. ЕТГ-ын хэвлэлийн албанаас ийн мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж