Японы экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Японы экспорт нэмэгджээ

Японы экспорт өнгөрсөн 17 сарын хугацаанд хамгийн их өссөн дүнтэй гарсан байна. Гэвч бусад орны нөлөөллөөр Японы эдийн засаг удаашрах төлөвтэй байгаа юм. 2012 он гарсаар нэгээс тавдугаар сарын хооронд тус улсын экспортын хэмжээ 10 хувиар өссөн байна. Мөн АНУ руу хийсэн гадаад худалдаа 38 хувиар нэмэгдсэнээс гадна худалдааны томоохон түншүүд болох Хятад, Японы бараа нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн найман сарын хугацаанд анх удаа өсчээ.  Японы экспортын өсөлт нь Хятад, АНУ болон Европын зах зээлээс шууд ба шууд бусаар хамааралтай байдаг аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж