Суданы хууль бус цагаачид өлсгөлөн зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Суданы хууль бус цагаачид өлсгөлөн зарлажээ

Хууль бус цагаач суданчууд Ливаны нийслэл Бейрут хотод амьдарч, ажиллах эрхийн төлөө өлсгөлөн зарлаад байна. Тэд өлсгөлөнгийн ес дэх өдөр буюу өчигдөр Бейрут хот дахь НҮБ-ын Цагаачлалын албаны байрны гадна эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Эсэргүүцлээ илэрхийлсэн 21 хүн  НҮБ-ын Цагаачлалын албаны бүрэн эрхт төлөөлөгчид хандан Ливаны түр ажилчдын санхүүгийн байдлын эрх зүйн зохицуулалтад бүрэн дэмжлэг үзүүлж, хууль ёсны ажилтай болгож өгөхийг  хүссэн байна. Тэд мөн Ливанд амьдрах нөхцөл байдлыг сайжруулж өгөхийг хүсчээ. Учир нь Ливанд хууль бус цагаачдад ажил олоход бэрхшээлтэй, хүнд, үргэлж гэнэтийн баривчилгаа болон албадан хөөгдөн гарах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдардаг байна. Тэд НҮБ-ын Цагаачлалын бүрэн эрхт төлөөлөгчийг ердөө “бэлгэ тэмдэг төдий” гээд, тэднийг өмгөөлөн хамгаалдаггүй, хууль бус цагаачдад эмнэлгийн тусламж үзүүлдэггүй гэж буруушаасан байна. Эсэргүүцэгчид  “Бидэнд ажил байхгүй. Мөн бидэнд байшин хөлслөх мөнгө байхгүй учраас нэг байшинд гурав дөрвөн гэр бүл шахцалдан амьдардаг” гэж мэдэгджээ. Мөн нэгэн эсэргүүцэгч “Би шоронд нэг сар хоригдох ялтай байсан ч намайг Ливаны шоронд долоон сар хорьсон” гэсэн байна.

Ливанд 584 хууль бус цагаач байдаг гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж