Хэнтий аймагт цементийн үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт цементийн үйлдвэр барина

Хэнтий аймагт цементийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр салбарын яам болон аймгийн удирдлагуудад хандсан тухай Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Цементийн үйлдвэрийг “Оч манлай”, “Иннова” ХХК-иуд хамтран байгуулахаар ийнхүү төсөл боловсруулан, хүргүүлсэн ажээ. Уг үйлдвэр нь 11 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтэх төлөвлөгөөтэй байгаа ба жилд 200 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Ингэхдээ Хэнтий нутгийн түүхий эдийн нөөцөөр хангах ба тус нутагт бүтээн байгуулалт өрнөхтэй холбоотойгоор шинээр ажлын байрууд бий болох нь ихээхэн ач холбогдолтой юм.  Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд ихээр дэмжиж байгаа бөгөөд Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын судалгааг хийх гэнэ.

Түүнчлэн Хэнтий аймагт болон зүүн бүсийн нутгийг цахилгаанаар хангах дулааны цахилгаан станц барих зураг төслийн ажил эхэлсэн юм. Ийнхүү орон нутагт дэд, бүтэц, барилга, байгууламж барих нь тухайн бүс нутаг дахь иргэдийн амьдралыг сайжруулах томоохон ач тустай билээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж