“Ууртай шувууд” Хятадад “цуглана”

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

“Ууртай шувууд” Хятадад “цуглана”

Rovio-гийн бүтээл “Ууртай шувууд’’-ыг мэдэхгүй хүн бараг байхгүй бизээ.

Rovio Хятадад “Ууртай шувууд” тоглоомноос сэдэвлэсэн  худалдааны дэлгүүр болон цэнгэлдэх хүрээлэн нээх гэнэ.

Хятад дахь анхны худалдааны дэлгүүр нь Шанхайд ирэх сарын 3-нд нээлтээ хийх бол Бээжинд ирэх сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Энэхүү дэлгүүрт нь “Ууртай шувууд”-ын бүх дүрийг худалдаалаг гэнэ.

Харин цэнгэлдэх хүрээлэнг Шанхай дах Тонгжи их сургууль дотор байгуулах ба олон төрлийн гоёл чимэглэлээр дүүрэн яг л”Ууртай шувууд” тоглоомынх шиг орчинг бүрдүүлэх гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж