Алдартнуудын хүүхдүүдээс камерын дуранд байнга өртдөг Сури саяхан мөхөөлдөснөөс болж нулимстайгаа хутгалдсан гэнэ. Охины аав жүжигчин Том Круз “Oblivion” хэмээх шинэ кинонд зураг авахуулаад завгүй байгаа энэ үед Кэти Холмс охиноо дагуулан Нью-Йоркт саяхны нэгэн орой гадуур гарч, пицца иджээ. Гэвч үгэнд ороогүй Суриг хашраахын тулд мөхөөлдөсийг нь авах хүртэл тэд ээж охин хоёр шиг л явж байжээ. Харин Кэти охиноосоо мөхөөлдөсийг нь авсны дараа Сури усан нүдэн гүнж болж хувирчээ. Цаг нэлээд оройтсон, 21.00 болж байсан учраас Сури ядарсан уу, уйлж уйлж тайвширсан гэнэ. Кэти охиноо гоёж гоодож аваад гадуур хооллохоор гарсан ч тэдний оройн хоол ингэж дуусчээ.
Сури мөхөөлдөснөөс болж уйлав
Н.ЭНХ