Aston Martin шинэ унадаг дугуй танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Aston Martin шинэ унадаг дугуй танилцууллаа

Aston Martin болон Factor Bikes хамтран дэлхийн хамгийн дэвшилттэй технилогиор One-77 хэмээх унадаг дугуйг бүтээсэн байна.

Өмнө нь Aston Martin-ы үйлдвэрлэсэн one-77 хэмээх машин худалдаанд гарч байсан билээ.

FactorBike-ын үйлдвэрлэсэн Factor001 унадаг дугуйнаас сэдэвлэн энэхүү дугуйг бүтээсэн гэнэ. Энэхүү унадаг дугуйны их бие болон дугуй нь карбоноор хийгдсэн, 8 араатай, арын болон урд талын гэрэл нь хослуулсан гэрлийн системээр хийгдсэн, өндөр хүчин чадалтай LED гэрэлтэй, жолоон дээрээ компьютерийн системтэй мэдрэгчтэй дэлгэцтэй аж.

Энэ дугуй нь 7 өөр өнгийн загвартайгаар худалдаанд гарах бөгөөд суудал болон жолоог нь савхиар бүржээ.

Үйлдвэрлэгчид долдугаар сараас эхлэн энэ дугуйны захиалгыг авч эхлэх ба ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх аж.

Үнийн хувьд 39.200 ам доллар байх гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж