Түнхэлчүүд төрийн үйлчилгээний төвтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Түнхэлчүүд төрийн үйлчилгээний төвтэй болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын тавдугаар  баг болох Түнхэл тосгон “Төр засгийн үйлчилгээ, соёлын газар”-тай болжээ. Энэхүү байгууламжийг барихад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс 300 гаруй сая төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Сентерра гоулд” компани гаргасан байна. Үлдсэн хөрөнгийг нь аймаг сумын төсвөөс гаргажээ. Төвийн нээлтэд Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдорж, ИТХ-ын дарга Т.Эрдэнэчимэг, Түнхэл тосгоны дарга С.Раднаабазар, “Сентерра гоулд” компанийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн Ч.Хатанбаатар, Нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэн нар оролцсон байна. Ийнхүү Түнхэлчүүд өөрийн гэсэн соёлын төв, багийн төр засгийн үйлчилгээг үзүүлэх хоёр давхар тохилог байртай болсноор ажлын байр нэмэгдэж багийнхаа төвөөс авч чаддаггүй сумын төв рүү явдаг байсан хэд хэдэн асуудал шийдэгдэж байгаад тус багийн иргэд ихээхэн олзуурхаж байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж