ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрх мэдлийн хүрээнд удахгүй Лондонд болох олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг үзэхийг хүсч байгаа гэнэ. Тэрбээр энэ тухайгаа өчигдөр Ерөнхий сайд Дмитрий Медведевт уламжилсан аж. Ерөнхий сайдын тухайд олимпийн наадамд оролцох ОХУ-ын багийг ахалж буй юм байна.
Ерөнхийлөгч Путин жүдогийн хар бүстэй бөгөөд үргэлж жүдогийн сургалтын “DVD” үзэж, спорт зааланд жүдогийн бэлтгэл хийдэг гэнэ.
Б.АНХТУЯА