Nokia компани мэргэжлийн аппаратны гэмээр өндөр хүчин чадалтай камераараа бусад өрсөлдөгчөө хол хаяж, гар утасны зах зээлд өөрийн алдсан байр сууриа эргүүлэн авахыг зорьж байгаа аж.
Энэ ухаалаг гар утасыг тун удахгүй Хойд Америкд худалдаанд гаргах гэнэ. Nokia 808 PureView ухаалаг гар утасны камер нь Carl Zeiss линзтэй, нарийвчлалаа алдахгүйгээр 3x zoom хийх чадалтай ба 1080p чанартай бичлэг хийж боломжтой аж.
Мөн үний сонсголтой тэнцүү хэмжээний зайд дуу авиаг хурааж авах дуу хураагчтай гэнэ.
Энэхүү утас нь AT&T болон T-Mobile 3G сүлжээний аль алин дээр нь ажиллана. Nokia 808 Pureview ухаалаг гар утасны урьдчилсан захиалга энэ долоо хоногт эхлэх ба 699 долларын үнэтэй байх гэнэ.
Бичлэг ЭНД дарж үзнэ үү