Эв нэгдлийн бамбар Увс аймгаар буухиалав

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Эв нэгдлийн бамбар Увс аймгаар буухиалав

Ази, Номхон далайн бүсийн эв нэгдлийн гүйлтийн галт бамбарыг бадраасан олон улсын баг тамирчид энэ сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумаар буухиалан өнгөрлөө.

Энэхүү бамбар нь өнгөрсөн сарын 25-нд Замын-Үүдийн хилийн боомтоор БНХАУ-ын талаас шилжин иржээ. Монгол орны зүүнээс баруун хязгаар хүртэл 3279 км буюу нийт 14 аймгийн 42 хот суурин газраар буухиалсаар Красноярск хотод хүрч, ОХУ-д хүлээлгэн өгөх тус бамбарын сүүлчийн буудал нь Увс аймаг байлаа.

Гүйлтийн багт Монголын 15 тамирчин явсан бөгөөд тэдний дөрөв нь эх орноо төлөөлөн Казакстаны Астана хотод хүрч, гүйлт өндөрлөх арга хэмжээнд оролцох юм. Аймгийн БТСГ-ын баг тамирчид болон Улаангом сумын ИТХ-ынхан Эв нэгдлийн гүйлтийн багийнхныг угтах, үдэхдээ хамт гүйсэн бол аймгийн удирдлагууд Ю.Цэдэнбалын талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

                                                                                                            Б.Батхүү     /Увс/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж