Латин Америкт хийх тоглолт поп өнгө аястай байх ба “JYJ”-гийнхэн англи, хятад, япон хэлээр дуулна. Хэлний асуудал тэдний хувьд бэрхшээл биш гэнэ. Тэд өмнө нь Чилид 5000 хүний суудалтай танхимд тоглосон юм. Энэ удаад ч мөн олныг хамарсан томоохон цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
“JYJ” хамтлагийн гишүүн Ким Жунси тоглолтын үеэр олон сюрприз дэлгэнэ хэмээн ам алджээ.
Өмнө нь, 2010 онд Өмнөд Солонгосын хамгийн нэртэй хөгжмийн агентлаг болох “SM” агентлаг тэдний Нью-Йорк, Калифорни, Парис дахь тоглолтыг нь зохион байгуулж байжээ. Тус хамтлагийг дагалдаж 2000 бүжигчид дуучид дагалдаж ирсэн ба тэдний дотор Big Bang, 2NE1, U-KISS хамтлагийхан ч байгаа юм байна.