Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн VI хуралдаан болжээ. Ээлжит хуралдаанаар аймгийн Тахилгат хайрханыг тахих товыг зарлах, аймгийн боловсролын талаар баримлах бодлогыг батлах, улсын нөөцийн ашиглалт хамгаалалтын тухай хэлэлцүүлэг, “Байгаль орчин иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгүүдийн тайлан, мөн аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэлэлсэн байна. Энд онцлон хэлэлцсэн нэг асуудал бол тус аймгийн есөн гайхамшгаар тодруулсан байгалийн үзэсгэлэнтэй гэсэн газар бүр хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгогдоод байгаа. Тиймд зөвшөөрлийн эрхтэй ч байсан улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дараагийн хурлаараа хэлэлцэх юм байна. Түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгуулагын 20 жилийн ойг долдугаар сарын 6-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд аймгийн баяр наадмыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон ажээ.