Өнөөдөр өглөө Хятадын хот хоорондын зорчигч тээврийн автобус Жянсу аймгаас Фужянь аймгийн далайн эргийн Сямынь хотруу явж байхдаа гүн хавцал руу унаж, осолджээ. Ослын улмаас 17 хүн нас барж, гурван хүн хүнд гэмтсэн байна. Автобусанд 45 хүн зорчиж байжээ. Одоогоор ослын шалтгааныг тодруулаагүй байна.
Хятадын хот хоорондын автозамууд аюулгүй байдлын хувьд асуудалтай байдаг. Дээр нь туршлагагүй жолоочид их байдгаас шалтгаалаад зам тээврийн осол ихээр гардаг ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Шаньси аймгийн хойд хэсэгт бас автобус хавцал руу унаж осолдон, 15 зорчигч нас барсан осол мөн гарч байсан юм.
Б.АНХТУЯА