Ираны Ерөнхийлөгч Боливид айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Ираны Ерөнхийлөгч Боливид айлчиллаа

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бразилид болж буй НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад очихын өмнө Боливийн Ерөнхийлөгч Эво Моралестэй уулзахаар Боливид богино хугацааны айлчлал хийсэн байна. Ерөнхийлөгч Ахмадинежад Боливийн олон улсын Эль-Альто онгоцны буудалд орон нутгийн цагаар 11:20 минутад газарджээ. Түүнийг Ерөнхийлөгч Эво Моралес угтан авсан бөгөөд тэд шууд  “Quemado” ерөнхийлөгчийн ордон руу явсан байна.

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бразилид болж буй “Их хорь”-ийн уулзалтын дараа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай Каракас хотноо уулзах юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж