Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бразилид болж буй НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад очихын өмнө Боливийн Ерөнхийлөгч Эво Моралестэй уулзахаар Боливид богино хугацааны айлчлал хийсэн байна. Ерөнхийлөгч Ахмадинежад Боливийн олон улсын Эль-Альто онгоцны буудалд орон нутгийн цагаар 11:20 минутад газарджээ. Түүнийг Ерөнхийлөгч Эво Моралес угтан авсан бөгөөд тэд шууд “Quemado” ерөнхийлөгчийн ордон руу явсан байна.
Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Бразилид болж буй “Их хорь”-ийн уулзалтын дараа Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай Каракас хотноо уулзах юм байна.
Б.АНХТУЯА