Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Загийн овооны гүүр хэмээх газар зусч буй С.Дамь гэдэг айлын илүү гэрийн баганад хос хараацай үүрээ засч, зургадугаар сарын 10-нд таван өндөг гаргасан байна. Хараацай хавар манай оронд нүүдлэн ирдэг бөгөөд монголчууд итгэл найдвар, аврагчийн билэг тэмдэг хэмээдэг. Нутгийн иргэд энэхүү үйл явдлыг билэгшээн үзэж, өндөглөсөн айл нь баяждаг хэмээн ярьцгааж байна.
Ш.Цоодол /Говь-Алтай/