Дээвэр хуурч хоёр хүн гэмтэн, 11 машин дарагджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Дээвэр хуурч хоёр хүн гэмтэн, 11 машин дарагджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч шөнө хүчтэй шорон шуурга 20.20 цагаас эхлэн шөнийн 02.00 цаг хүртэл үргэлжилсэн аж. Баянзүрх дүүргийн VIII хороо 16 дугаар хороололд байрлах Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дээвэр хуурч ойролцоо байсан 11 машины  дээрээс унасан юм байна. Мөн 19 настай А гэдэг эмэгтэй болон 1 настай хүү дарагдсан байсныг иргэд гаргасан аж. Шуурхай бүлэг-105-ынхан хэргийн газар очиж гэмтсэн иргэдэд анхны тусламж үзүүлэн, Гэмтэлийн эмнэлэгт хүргэжээ. Тухайн осол 22.22 цагт болсон бөгөөд  салхины хурд 17м\сек байсан аж.Баянзүрх дүүрэгт 23 цагийн үед дахин дээвэр нурлаа гэсэн мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн аж. Тус дүүрэгт байрлах МАХН-ын III байрны дээвэр хуурсан ч ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Яармаг, Сонгино, Нисэхийг орчмоор шөнөдөө 17-19 м\сек хүрч салхилснаас олон айлын хашаа нуржээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд учирсан хохирлын дүн  гараагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж