Йордан сонгуулийн хуулиа батлав

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Йордан сонгуулийн хуулиа батлав

Йорданы Хашемын хаант улсын парламентийн гишүүд өчигдөр сонгуулийн хуулиа баталжээ. Энэ оны сүүлээр болох сонгуульд бэлтгэх, парламентад эзлэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хүн-нэг санал” системтэй хуулийн төслийн баталсан байна. Шинэ хуулиар сонгогчид тухайн бүсийн бие даасан нэр дэвшигчийн төлөө нэг,  мөн улс төрийн нам, эвслийн төлөө нэг санал өгөх юм. Йордан анх 1993 онд “Нэг хүн-нэг санал” системийг баталж байсан ч Исламын үйлдвэрчний эвлэл болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа хурцаар шүүмжилж байжээ.

Шинэчилсэн хуулийн төслийн Йорданы хаан Абдалла II баталсны дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ажээ. Энэхүү хуульд Парламентийн суудлын тоог 120-оос 140 болгон нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн квотыг 12-оос 15 болгон өргөжүүлсэн байна. 2003 онд анх удаа хаан Абдалла II эмэгтэйчүүдийн квотын системийг баталжээ. Йорданы Үндсэн хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа сонгууль болдог аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж