Сүхбаатарын талбайн баруун талын хоёр км урттай авто замын засварын ажлыг эхлүүлжээ. Одоогоор зам хаагаагүй, бордюрын ажил гүйцэтгэж байна. Зам засах ажлын хүрээнд асфальт бетон хучилт, гэрэл дохио, борооны ус зайлуулах шугам, цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээний ажлыг цогцоор хийхээр төлөвлөжээ. Засварын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэх бөгөөд арваннэгдүгээр сарын 10-нд хүлээлгэн өгөх гэнэ.
Д.ЖАРГАЛ