Биржийн хууль хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Биржийн хууль хэрэгжиж эхэллээ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг 2011 оны зургадугаар сард баталжээ. Харин хуулийн хэрэгжилт энэ оны зургадугаар сараас эхэлж байгаа юм. Одоогоор бирж байгуулах тухай техник, эдийн засгийн үндэслэлийг судалж, зохицуулах зөвлөлийг байгуулсан байна.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах тухай хуулийг баталсан цагаас хойш жижиг, дунд бизнес эрхлэгчид, малчдад биржийн тухай мэдлэг, мэдээллийг олгох сургалт хийсээр иржээ. Уг биржийн үйл ажиллагааг цахим орчинд болон танхимын аргаар хийх ажээ. Биржийн ач холбогдлын тухайд, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг ченжүүдийн гараар дамжиж, иргэдэд өндөр үнээр очдог байдлыг цэгцлэх, энэ салбар дахь бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг хангахад орших юм. Өөрөөр хэлбэл, захиалагч тодорхой нэгэн хэмжээний бүтээгдэхүүнийг захиалж, түүнийг нь үйлдвэрлэгчээс нийлүүлж өгөх арилжаа ажээ. Үүнд малчид, аж ахуй нэгжүүд болон брокерийн компаниуд оролцох ба арилжааны хууль ёсны үйлдлийг хянахаар Мэргэжлийн хяналтын газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж