Үерийн улмаас гэргүй болсон айлуудад гэр олгоно

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас гэргүй болсон айлуудад гэр олгоно

Нийслэл хотод өчигдөр 17.00 цагийн орчимд орсон аадар борооны улмаас Сүхбаатар, Сонгинохайрхан,  Баянзүрх дүүргийн зарим айлууд үерт автжээ. Үерийн улмаас Баянзүрх дүүрэгт оршин суугч 28 настай эрэгтэй Г, таван настай охин Г нар үерийн усанд урсч байхад иргэд амийг нь аварсан байна. Үерийн улмаас учирсан хохирлын талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Дуламсүрэнгээс тодруулахад “Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нийт есөн айл орох оронгүй болж, 25 айлын гэр усанд автсан. Мөн 15 айлын хашаа нурж эвдэрсэн, зургаан автомашин усанд хөвсөн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн удирдлагууд ажилласан. Түүнчлэн дүүргүүдийн Онцгой комисс шуурхай хуралдаж, орон гэргүй болсон есөн айл өрхөд гэр олгох ажлыг шийдвэрлэж байна” гэв.

Н.БАЙГАЛЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж