Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байна. Түүгээр хэлэлцсэн эхний асуудлуудын нэг нь ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 670 мянган төгрөгийн асуудал байв.
Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээс үзвэл дээрх мөнгөний 330 мянгыг маргаашаас олгож эхлэхээр болжээ. Харин үлдсэн 340 мянган төгрөгийг татварын орлого бүрдэхээр олгоно гэв. Долоо хоногийн өмнө хуралдсан Засгийн газрын хуралдаанаар энэ оны хоёрдугаар улиралд буюу энэ зургадугаар сард багтааж 670 мянган төгрөгийг олгоно гэж байсан юм. Ямар боловч санхүүгийн эх үүсвэрийн дутагдлын улмаас эхлээд 330 мянган төгрөгийг өгч байхаар өнөөдөр шийдвэрлэжээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Д.ОЮУН