Н.Лхамсүрэн Канадын олимпийн шигшээд багтав

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Н.Лхамсүрэн Канадын олимпийн шигшээд багтав

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч нар дэлхийн хаана ч очсон газардахааргүй байдаг. Тэдний нэг нь Канадын Ванкувер хотноо ажиллаж буй манай чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Лхамсүрэн юм. Тус улсад 10-аад жил ажиллаж, амьдарч буй тэрээр “Бюрнаби Маунтейн” клубт багшлахаас гадна шавь нараа даган Канадын шигшээ багийн бэлтгэл хангалцаж, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцдог болжээ. Түүнтэй холбоотой хамгийн сайхан мэдээ гэвэл Лхамаа багшийн гурван шавь чөлөөт бөхийн төрлөөр олимпод оролцох Канадын шигшээ багт багтсан байна. Тэдгээрээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглох Хайслан Гарсиядаа ихээхэн найдлага тавьдаг монгол багшийг нь ч Канадын олимпийн шигшээ багт албан ёсоор багтаажээ. Тэгэхлээр монгол дасгалжуулагч олимпийн дэвжээнд монгол ухаанаар Канадын тамирчныг дасгалжуулна гэсэн үг.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж