Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Шар бүрд” хэмээх газрын ойролцоох цөөрөмд хоёр хүүхэд живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач 16 настай, эмэгтэй С, 13 настай О нарын цогцсыг аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлгийн аврагчид гарган авсан байна. Мөн Булган аймгийн Сэлэнгэ мөрөнд Орхон аймгийн харьяат 26 настай, эрэгтэй Д унаж осолдсон тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид завьтай эрэн хайж, цогцсыг нь олсон байна.
Зуны халуун эхэлсэнтэй холбогдуулан иргэд голын усанд орж , амь насаа алдах тохиодол ихэсч байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг гол усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.