Пакистаны шинэ Ерөнхий сайдыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Пакистаны шинэ Ерөнхий сайдыг зарлалаа

Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари дээд шүүхийн шийдвэрээр Юсуф Реза Гилани Ерөнхий сайдын алба хаших болсныг зарлажээ. Дээд шүүх Пакистаны ардын нам болон бусад улс төрийн хүчнүүдийн хоорондох Ерөнхий сайдын суудалд суух гэсэн өрсөлдөөнийг ийнхүү эцэс болгож байгаа юм.

Албаныхны мэдэгдэж байгаагаар  мягмар гаригт Ерөнхийлөгч Зардари Ерөнхий сайдын суудалд эцсийн шатанд өрсөлдөх  улс төрийн хүчнүүдийн нэр дэвшигчдийг танилцуулсан байна. Дээрх нэр бүхий хүмүүс бол Пакистаны Ардын намын гишүүн Юсуф Реза Гилани, Үйлдвэрлэлийн сайд Махдум Шахабуддин, Худалдааны сайд Амин Фахим нар байжээ. Албан ёсны эцсийн хариуг Ерөнхийлөгч Асиф Али Зардари лхагва гаригт зарлаж, Юсуф Реза Гилани Ерөнхий сайдын алба хаших болсон байна.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж