Үргэлж шинийг санаачилж байдаг Японы зохион бүтээгчид бяцхан робот нохой бүтээснээ Токиогийн олон улсын тоглоомын шоун дээр танилцууллаа.
iSodog нэртэй энэхүү робот нохойг iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар удирдах боломжтой аж.
Энэ робот нохой нь бүжиглэх, суух гэх мэт үйлдэл хийхээс гадна таны өгсөн командын дагуу 50 төрлийн үйлдэл гүйцэтгэж чадах аж.
Мөн хамартаа байрласан хүлээн авагчаараа бусад iSodog робот нохойнуудтайгаа холбогдож чадах гэнэ.
Энэхүү робот нохойг 2013 оны хавар Японд худалдаанд гарах ба үнэ нь 400 орчим ам.доллар байх аж.
Зургийг ЭНД дарж үзнэ үү
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Т.МӨНХТҮВШИН