Бүх насаараа хоригдох ял сонссон Египетийн экс-Ерөнхийлөгч Хосни Мубаракийн биеийн байдал маш муу байгаа гэнэ. Египетийн төрийн эрхийг 30 жил “төмөр гар”-аар удирдсан тэрбээр шоронд хоригдож байхдаа зүрхний дутагдалд орж, комд орсон тул Маади хотын цэргийн эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэжээ. Эмнэлгийн гадна цагдаа нар хамгаалалтад гарсан бөгөөд эмч нар экс-Ерөнхийлөгчийн зүрхний цохилтыг тогтворжуулахаар ажиллаж буй гэнэ. Мөн Хосни Мубаракийг дэмжигч болоод эсэргүүцэгчид эмнэлгийн гадна цуглажээ.
Б.Анхтуяа