Өнөөдөр нээлттэй сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр нээлттэй сонсгол хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй Авилгын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын асуудлаар мэдээлэл авах зорилго бүхий Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсголыг өнөөдөр 10 цагаас Төрийн ордны А танхимд зохион байгуулна.
Нээлттэй сонсголыг Авлигын эсрэг хуулийн 13, 14 дүгээр зүйл, 18.3 дахь хэсэг, 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зохион байгуулах бөгөөд энэ талаар Авлигатай тэмцэх газрын удирдлагатай урьдчилан зөвшилцжээ. Нээлттэй сонсголд 26 албан тушаалтан дуудагдаад байна.
Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж