Лондонг зорих тамирчдад төрийн далбаа гардуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Лондонг зорих тамирчдад төрийн далбаа гардуулна

Жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Монголын тамирчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил УИХ-ын сонгууль давхцаж байгаатай холбогдуулан ирэх бямба гаригт тэмдэглэхээр болсон юм. Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж явсан үе үеийн спортын алдартнууд Сүхбаатар хөшөөнд цэцэг өргөснөөр үндсэн арга хэмжээ эхлэх аж. Энэ талаар БТСГ-ын Биеийн тамирын хэлтсийн дарга Ж.Тунгалагаас тодруулахад “Монголын тамирчдын баяр олон улсын олимпийн өдөртэй давхцаж байгаа гэдгээрээ онцлог юм. Энэ өдөр бүх нийтийг хамарсан гүйлт, спорт холбоодын үзүүлэх тоглолт болно. Хамгийн гол үйл явдал нь Лондон хотод болох зуны спортын XXX наадамд оролцох Монголын шигшээ багийг үдэж, тамирчдад олимпийн тэнгэрт мандах Төрийн далбааг хүлээлгэж өгөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна” гэв. Дашрамд сонирхуулахад, Ерөнхийлөгчийн нэрэмжит бие бялдарын хөгжил чийрэгжилтийн төвшин тогтоох шалгалт болон биеийн тамирын сорилыг энэ үеэр хийх аж.

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж