Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг өнөөдөр тус банкны байгаль орчны асуудал, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн салбарын Зүүн хойд Азийг хариуцсан захирал, хатагтай Ю Лан Фенийг хүлээн авч уулзах үеэр энэ тухай ярилцсан юм.
АХБ сүүлийн хэдэн жилд агаарын бохирдлыг бууруулах, нуур, голуудын урсацыг нэмэгдүүүлэх чиглэлээр олон улсуудад, ялангуяа өмнөд хөршид төсөл хэрэгжүүлж амжилтад хүрсэн байна. Харин Улаанбаатар хоттой хотын байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр төсөл хэрэгжүүлээгүй байгаа юм.
Улаанбаатар хот агаар, хөрсний бохирлыг бууруулах, байгаль орчны доройтлыг арилгах чиглэлээр өөрийн боломжийн хэмжээнд тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Аагаарын бохирдлыг бууруулах үүднээс гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбох ажлыг хэд хэдэн чиглэлд хийж байна. Мөн Сэлбэ голыг сэргээх, Туул голын урсацыг нэмэгдүүлэх талаар ч багагүй ажил өрнөж байгаа. Энэ бүхэнд АХБ хамтран оролцож, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж байгааг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч онцоллоо.