Гараасаа мянган фунтээ салхинд алдсан британи эрд мөнгийг нь буцаан өгчээ. BBC News-ийн мэдээлж байгаагаар, гудамжаар нэг хийссэн мөнгөн дэвсгэртийг хүмүүс түүж эхэлсэн байна. Тэд мөнгийг шүүрэн авч, мөнгөө алдсан хүний тооцоолж байсан шигээр өөрсөндөө үлдээлгүй эзэнд буцааж өгч байжээ.
Нисэн одсон мөнгөний дуулиан Манчестерт болсон байна. Тэнд Сэлфордын оршин суугч Барри Иствуд ажлаар очсон байна. Иствудын яриагаар бол тэрээр банк руу орж картнаасаа мянган фунт аваад гудамжинд гарангуутаа бүдэрч унажээ. Мөнгө гараас мултрангуут салхи хөдөлж тэднийг хийсгэн оджээ.
“Би дээшээ хараад мөнгө агаарт эргэлдэж байгааг харсан. Би ч бүр мөнгөнөөсөө саллаа л гэж бодсон. Хүмүүс үсрээд шүүрч аваад байсан. Саяхан л надад байсан мөнгө шүү дээ бодсон” хэмээн британи эр сэтгэгдлээсээ хуваалцжээ. Хүмүүс мөнгийг нь буцааж өгч эхлэхэд нэлээдгүй гайхсан гэдгээ Иствуд хүлээн зөвшөөрчээ.
Хүмүүс мөнгийг цуглуулж, буцаан өгсний дараа тэрээр машиндаа сууж мөнгөө тоолсон байна. Гэтэл авсан мөнгө нь бараг бүрэн байсан бөгөөд 20 фунт стерлинг л дутжээ. Түүнд мөн унахад үед нь гараас нь мултарч, зам дээр хэвтэж байсан баримт бичиг, карт бүхий хэтэвчийг нь ч эргүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: bbc