
Дараагийн шатанд Голден Виллын гүүрнээс Арслантай гүүр хүртэл үргэлжлүүлэн тохижуулах агаад энэ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаад байна. Төслийн хэрэгжиж дуусах хугацаа нь 2013 он юм.
Сэлбэ голын эхээс орж ирж буй усыг шүүх шүүлтүүрийг 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барина. Мөн голын даланг дагуулан иж бүрэн тохижилттой авто зам барих судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn