Дархан-Уул аймгийн өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчлэхээр өчигдрөөс эхлэн тусгай автобус үйлчилгээнд гарсан байна. Тус аймгийн хэмжээнд 6000 гаруй өндөр настан байдаг ба эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны ахмадууд 25 хүний суудалтай дунд оврын автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой аж. Эхний удаад тэд иргэний үнэмлэхээ үзүүлэхэд хангалттай гэнэ.
Э.САРАА