“Хамгийн худлаа” рекламын шагналтныг тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

“Хамгийн худлаа” рекламын шагналтныг тодруулав

        Hipp цай. Фото noitestkultura.com

Германд бодит үнэнтэй хамгийн нийцээгүй рекламанд олгодог “Алтан эклер” (Der Goldene Windbeutel) шагналын эзнийг тодрууллаа. Шагналын тухай мэдээлэл байрласан Abgespeist.de сайтын мэдээлж байгаагаар энэ шагнал нэгээс дээшхи насны хүүхдэд зориулсан Hipp найруулдаг цайнд оногдсон байна.

Hipp цай нь бүтцэндээ бага насны хүүхэд хязгаартай хэрэглэх ёстой их хэмжээний сахарыг агуулдгийнхаа хувьд “тэргүүлжээ”. Хоёрдугаар байранд Netto компанийн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн орлоо. Үүнийг үйлдвэрлэгчид нь баглаа боодлоо солисны улмаас үнэ нь 30 хувь нэмэгдэж, жин нь 30 хувь буурчээ.

“Алтан эклер” шагналыг германы хооллолтын асуудал зохицуулдаг ашгийн бус Foodwatch байгууллагаас олгодог юм. Байгууллага нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг судалж, тэндээсээ үнэн байдалд хамгийн нийцээгүй реклам бүхий 5 нэр төрлийг сонгодог юм байна. Нэр дэвшигчдээс “ялагчийг” он лайн санал асуулгаар тодруулдаг. Худлаа реклам, тайлбартай, эрүүл мэндэд хортой бүтэц бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нөлөөлөх, тэднийг орц болон бүтээгдэхүүний тайлбарыг өөрчлүүлэхийг шахах зорилгоор энэ шагналыг зохион байгуулдаг байна.

2011 онд “Алтан эклер”-ийг Ferrero компанийн Milch-Schnitte зөөлөн чихэр хүртжээ. Түүнийг биеийн галбираа хадгалах хүсэлтэй хүмүүст зориулсан хөнгөн зууш гэж сурталчилж байсан ч 60 хувь нь сахар, тосноос бүрдсэн болох нь тогтоогджээ.

Foodwatch-ийн идэвхитнүүд болон жирийн хэрэглэгчид ялагсдыг зарласны дараа шагналыг үйлдвэрлэгчид гардуулахыг оролдож, албан байрных нь гадаа жагсаал цуглаан зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

Эх сурвалж: Abgespeist.de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж