Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Монгол дагуурын дархан цаазат газрын зэрлэг амьтдын тоо толгойн өсөлт бууралт, тархалтын талаарх мэдээллийг цуглуулах зорилгоор 100 ширхэг камер байрлуулахаар болжээ. Тус ажлыг Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлж, гүйцэтгэлийг “Степ форвард” хөтөлбөр болон МУИС-тай хамтран хийх юм байна. Судалгааны ажил хоёр сарын хугацаанд үргэлжлэх гэнэ. Өнгөрсөн жил энэ судалгааг олон аймгийн дархан цаазат газарт зохион байгуулсан байсан бөгөөд зэрлэг амьтдын өсөлт, бууралтыг өмнөх жилүүдтэй харьцуулан харах, тодорхойлох боломжтой болох юм байна.
Э.САРАА