
Шадар сайд М.Энхболд мөн Улсын онцгой комиссыг толгойлдог. Тэр утгаараа мөн ус борооны асуудлыг ч хөндөн ярих бололтой байна. Өчигдөр л гэхэд нийслэлд үдээс хойш ширүүн бороо орж Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг үерт автаж, айлын хашаа, гэр урссан тохиолдол гарчээ. Хүний амь нас эндсэн мэдээлэл ч байгаа юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан үерийн үеэр шуурхай ажиллагаа явуулж усанд автсан хүмүүсийг гаргажээ.
Д.ОЮУН