Москва дахь Ирантай хийж буй хэлэлцээр

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Москва дахь Ирантай хийж буй хэлэлцээр

Москвад явагдаж байгаа “Ираны цөмийн хөтөлбөрийн” хэлэлцээр дээр Ираны  нефтийн хориг арга хэмжээгээ цуцлахгүй гэж Европын холбооны төлөөлөгч мэдэгдэв. Хориг арга хэмжээ төлөвлөсний дагуу долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болох ажээ. Энэ төлөөрх хэлэлцээр эхний өдрөө ямар ч амжилт олоогүй юм. 

Ираны цөмийн хөтөлбөрийн талаар барьж буй бодлогын байр сууриа Европын холбоо өөрчлөхгүй, Ираны нефтийн нийлүүлэлтэд тавьсан хориг долдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх болно хэмээн Европын дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон олон улсын зуулчлагч зургаан орон ба Ираны төлөөлөгчидтэй Москвад хийж буй хэлэлцээрийнхээ эхний өдөр мэдэгджээ.

Зургадугаар сарын 18-ны  өдрийн хэлэлцээр бас л амжилтгүй боллоо. “Ираны тал хамтран ажиллахад бэлэн байгааг нь бид өнөөг хүртэл олж хараагүй байна” хэмээн Эштоны бие төлөөлөгч Майкл Манн хэлснийг “Интерфакс” агентлаг дамжуулжээ. Ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалиль “хэрэв олон улсын зуулчлагчид Ираны энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бол Иран буулт хийхгүй” гэж өгүүлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй таван орон  байгаа ч зуучлагч зургаан орны төлөөлөгчид мэдэгдэхдээ төлөвлөснөөс илүү хугацаанд Москвагийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн гэв. Төлөвлөж буйгаар бол Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр 19 хүртэл явагдах юм.

Зураан орны Ирантай хийсэн өмнөх хоёр удаагийн хэлэлцээр амжилтгүй дууссан байна.  Тегеран олон улсын хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж, зуучлагч нар нь түүнээс цөмийн хөтөлбөрөө зогсоон олон улсын ажиглагчдыг Ираны цөмийн байгууламжид оруулахыг шаардаж байгаа билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж