”Изинис эйрвэйз” Боинг 737-700 онгоц хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

”Изинис эйрвэйз” Боинг 737-700 онгоц хүлээн авлаа

Монголын иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани анхны Боинг 737-700 онгоцоо Чингис Хаан ОУ-ын Нисэх Буудалд өчигдөр өглөөний 07 цаг 20 минутанд хүлээн авлаа. Өөрсдийн эзэмшилд байдаг онгоцны үнэ цэнээрээ дэлхийд нэгт, онгоцны тоогоороо дэлхийд хоёрт ордог АНУ-ын Калифорния мужид байрлах “ILFC” компаниас тус онгоцоо авчээ.

Бизнес ангиллын 12, энгийн ангиллын 112 суудалтай тус агаарын хөлгийг “Изинис Эйрвэйз” олон улсын чиглэлд нислэгийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд ашиглах аж. 2012 оны эхний улирлын байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол Улсаас олон улсын бусад хотууд руу чиглэсэн зорчигч урсгал 30%-аар нэмэгдсэн байна.

Монголын хамгийн олон онгоцтой авиа компани болох “Изинис Эйрвэйз” тус агаарын хөлгийг оруулж ирснээр нийт 7 онгоцтой болж байгаа юм байна. Боинг 737 нь дундын зайн тийрэлтэт хөдөлгүүрт онгоц бөгөөд дэлхийн агаарын тээврийн салбарын түүхэнд хамгийн их худалдагдсан тийрэлтэт агаарын хөлөг юм. Энэхүү онгоц нь Улаанбаатараас зогсолтгүйгээр Бээжин, Сөүл, Токио болон Хонг Конг хотууд руу нисэх хүчин чадалтай.

Мөн “Изинис Эйрвэйз” энэ оны гурав дугаар улиралд багтаан 74 хүний суудалтай Бомбардир КЮ400 маягийн хоёр ширхэг агаарын хөлөг нэмж оруулж ирэн алслагдсан болон баруун аймаг, бүс нутгийн чиглэлүүдэд ашиглах юм байна.

https://www.facebook.com/eznisairways

http://twitter.com/#!/flyeznis

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж