
Өнгөрсөн жилийн хоёрдугаар улиралд дэлхийн төв банкуудын нөөц дэх ам.долларын хувь 60,5 хувь болтол өмнө гараагүй төвшинд унасан байжээ. Арванхоёрдугаар сар гэхэд уг үзүүлэлт 62,1 хувь хүртэл нэмэгдлээ. Энэ жилийн эхээр үндсэн валютуудын сагсанд долларын ханш 8,2 хувиар нэмэгдсэн нь эрэлт ихээр өссөнийг харуулав.
АНУ-ын Холбооны нөөцийн иситем (Төв банк) 2008 оны хямралын эхнээс хоёр их наяд орчим ам.доллар хэвлэсэн нь хангалттгүй байв.
Долларын их эрэлтийг түүний гол өрсөлдөгч евро мөнгө ээдрээтэй байдалд байгаагаас үүсч буй гэнэ. Европийн ханш сүүлийн саруудад байнга буурсаар байгаа юм.
Ш.МЯГМАР