Амлалтаа бичгээр өгсний дараа л Афин мөнгө авна

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

Амлалтаа бичгээр өгсний дараа л Афин мөнгө авна

Евро бүсийн орнууд Грекийн шинэ Засгийн газраас шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэсэн амлалтыг нь бичгээр авсны дараа дахин санхүүгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Одоо байгуулагдах шинэ Засгийн газар нь өмнө авсан үүргээ үргэжлүүлнэ гэдгээ албан бичгээр илэрхийлсэн тохиолдолд л тусламжийн мөнгөнийхөө дараагийн хэсгийг шилжүүлэх ажээ. “Дахин тохиролцож, шинэ гэрээ байгуулагдахаас нааш мөнгөн тусламжийн тухай ямар нэгэн яриа байхгүй” гэж евро бүсийн Сангийн сайд нарын ажлын хэсгийн тэргүүн Томас Визер зургадугаар сарын 18-нд Вена хотноо мэдэгджээ.

Грект шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа  л олон улсын донор орнуудын гурвал болох Европын Төв банк, Еврокомисс, ОУВС-гийн төлөөлөгчид Афин хотноо очих гэнэ. Энэ тухай Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу зургадугаар сарын 18-нд Мексикт болж байгаа G20 саммит дээр мэдэгдсэн байна. Евро бүс Грекийн эдийн засгийн өсөлтийг бий болгох арга хэмжээг дэмжихэд бэлэн гэж тэр хэлжээ.

Хугацааны талаар өөрчлөлт гарч магадгүй

Өөрийн ээлжид Евро группын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдэл хийж олон улсын хөрөнгө оруулагч нарын Афинаас шаардаж байгаа өөрчлөлтийнхөө биелэлтийн цаг хугацааг эргэн харж болох юм гэжээ. “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь Грект арай урт хугацаа өгч чадах уу гэдэг талаар ярилцах шаардлагатай байна” хэмээн Люксембургийн улстөрч хэлжээ.  эхдээ Юнкер шинэчлэлийн төлөвлөгөөний агуулга нь хувирахгүй гэж Юнкер онцлов. Энд зөвхөн төсвийн хэмнэлтийн хөтөлбөр биш  бүтцийн шинэчлэл хийх асуудал байгаа гэж тэр Германы ZDF агентлагт ярилцлага өгөхдөө  хэлжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж