Бумбат хайрханы тахилга наадамд хүчит 32 бөх барилдаснаас Дэрэн сумын харьяат "Аварга" дээд сургуулийн оюутан сумын заан С.Дашдондов түрүүлж, тус сумын харьяат сумын заан О.Ариун-Эрдэнэ үзүүрлэн, Адаацаг сумын харьяат аймгийн начин Цэрэнбат, Дэрэн сумын харьяат сумын заан Ч.Батболд нар шөвгийн дөрөвт үлдлээ.
Нарангийн гурван овооны тахилга наадамд мөн Дэрэн сумын харьяат сумын заан С.Дашдондов түрүүлж, сумын заан Ц.Ууганбаатар үзүүрлэсэн бол сумын заан О.Ариун-Эрдэнэ, сумын заан Ч.Дашдорж нар шөвгийн дөрөвт шалгарав.
Цант хайрханы тахилга наадамд 32 бөх барилдаж, аймгийн арслан Д.Дэлгэрбат түрүүлэн, аймгийн начин У.Мөнхчулуун үзүүрлэж, сумын заан Б.Энхсайхан, залуу бөх Батбаатар нар шөвгөрөв.
Дэлгэрцогт сумын нутагт "Номт" хайрханы тахилга наадам болж, мөн 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Г.Батсүх түрүүлж, аймгийн арслан Д.Дэлгэрбат үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Дэрэн сумын харьяат сумын заан С.Дашдондов, Дэлгэрцогт сумын харьяат сумын заан М.Даваажаргал нар үлдлээ.